Цөс ямар үүрэгтэй тухай

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,18:03

Цөс ямар үүрэгтэй тухай

Цөс гэдэг хүний элэгнээс ялгаран гарч байдаг шаравтар өнгөтэй өтгөвтөр шингэнийг хэлдэг. Цөс нь хүний идсэн уусан бүх зүйлээс өөх тос болон түүнтэй төстэй хэсгийг задлах, боловсруулах, шингээх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг юм. Гэхдээ цөс дангаараа биш ходоодны хүчил, нойр булчирхайгаас ялгарах шингэнтэй хавсран байж бүрэн боловсруулалт явагддаг гэж ойлгох хэрэгтэй. Цөсний боловсруулалтын дараа илүүдэл болсон холестрин, гемоглобин зэрэг цөөнгүй бодис биеэс гадагшлахад цөс голлох үүрэгтэй. Цөсний найрлагад янз бүрийн бодис байдаг бөгөөд билирубин гэх будагч бодисы...

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,18:02

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай сургууль анх Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Монос” коллеж нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, 2004 онд дээд сургууль болон өргөжсөн. 2010 оноос эмзүйн чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулж байна.

2015 оны 04 сарын байдлаар 46 багш ажилтантай , Үүнээс орон тооны багш 32, гэрээгээр ажилладаг багш 5 байна. Багш нарын 26.5%- нь доктор, 80%- нь магистр, 27.6% докторантур, магистрантурт суралцаж байна. Захиргаа, санхүүгийн ажилтан 7, бусад ажилтан 10 байна.

Одоо тус сургууль 800 гаруй суралцагчтай, Үүн...

Элэгний С вирусийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,18:00

 Элэгний С вирусийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

“Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-ийн эмч төлөөлөгч, Хүний их эмч Н.Наранзултай ярилцлаа.

Монгол Улс элэгний өвчлөл өндөртэй улс орны тоонд багтсан судалгаа байдаг. Энэ талаарх тоо баримтын мэдээлэл өгөөч.

-Судалгаагаар манай улсын нийт хүн амын дунд С вирүст хепатитийн халдвар 15 хувь, В вирүст хепатитийн халдвар 11,8 хувь, Дельта вирүст хепатитийн халдвар 4,8 хувийн тархалттай байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна. Зуун мянган хүнд ногдох элэгний хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдсэ...

Шоконд орсон хүнд үзүүлэх анхны тусламж, анхаарах зүйлс

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:58

Шоконд орсон хүнд үзүүлэх анхны тусламж, анхаарах зүйлс

Бидэнд гэнэтийн болон архаг өвчин, гэмтлээс шалтгаалсан төрөл бүрийн эмгэгийг даван туулах чадвар байдаг боловч тэсвэрлэшгүй өвчин, гэмтэл, бэртлийн улмаас шоконд орох, улмаар үхэлд хүрэх ч тохиолдол гардаг.
Шок гэж юу вэ?
Гэнэтийн болон биеийн хямрал, гэмтлийн улмаас амьдралын чухал эрхтэн буюу тархи, зүрх, уушгины цусан хангамж алдагдаж, хүчилтөрөгч дутагдсанаас биед гарч байгаа өөрчлөлтийг шок гэнэ.
Шок хэрхэн үүсдэг вэ?
Хүний цусан хангамжийг хэвийн байлгахад дараахи гурван хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

1.Зүрхний үйл ажиллагаа хэв...

Хүний биед хамгийн сайн D витамин их агуулдаг 8 хүнс

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:55

Хүний биед хамгийн сайн D витамин их агуулдаг 8 хүнс

D витамины ашиг тус маш их байдаг: сэтгэл гутралаас сэргийлж, ясыг бат бөх байлгаж, дархлааны системийг дэмждэг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар солиорох өвчнөөс сэргийлдэг байна. D витаминыг нарны гэрлээс авч болох ба мөн хүнсний зүйлсээс авч болно. D витамины хамгийн ихээр агуулдаг 8 хүнсийг танилцуулж байна.

1. Салмон загас

2. Лаазалсан туна

3. Цэвэр жүржийн шүүс

4. Цэвэр сүү

5. Тараг

6. Сардин загас

7. Өндөг

8. Овъёос, үр тариа

 

...

Өдөр бүр идэхэд тохиромжтой 10 төрлийн хүнс

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:53

Өдөр бүр идэхэд тохиромжтой 10 төрлийн хүнс

Бүсгүй таны эрүүл мэнд, гоо сайханд тустай, өдөр бүр хүнсэндээ хэрэглэх 10 төрлийн хүнсийг нэрлэж байна. Эдгээр нь таныг эрүүл, дотроосоо ч гаднаасаа ч гоо сайхан харагдахад туслах болно.

1.    Навчит ногоо
Хэрвээ та хүнсний ногооноос хамгийн эрүүл мэндэд тустайг нь сонгохыг хүсэж байгаа бол юун түрүүнд шим тэжээлийг нь бодолцох хэрэгтэй. Навчит ногоо бол шим тэжээлийн хувьд бусад хүнсний төрлүүдтэй харьцуулашгүй юм. Навчит ногоо нь А С Е К амин дэмүүдээс гадна, тоо томшгүй олон эрдэс бодисуудыг агуулдагаараа өвөрмөц хүнс билээ.

2.    Хушга
Ол...

Насан туршийн Эрүүл хоол

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:48

Насан туршийн Эрүүл хоол  

Витамин нь хүний биеийн бодисын солилцоонд амин чухал зүйл гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Витаминууд нь хоол хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагддаг ба зарим төрлийн витаминыг хүний бие өөрөө үйлдвэрлэдэг гэнэ. Хэрэв бид хоол хүнснээсээхангалттай витамин авч чадахгүй бол энэ нь өвчин үүсгэх үндэс болдог байна. 

Хэрвээ та бүх амьдралынхаа турш зөв хооллож, эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл янз бүрийн витамин агуулсан хоол хүнсийг идэж занших хэрэгтэй. Ингээд таньд ямар хоол хүнсийг хэрэглэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье.

Vitamin A: Нүдний витамин

Тосонд уусдаг ...

Линз хэрэглэх зөвлөгөө

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:46

Линз хэрэглэх зөвлөгөө

Сүүлийн жилүүдэд контакт линз хэрэглэгчдийн тоо түүний чанар болон төрөл сонголт илүү сайжирсанаар эрчимтэйгээр өсөж байна. Ажил дээрээ, тоглохдоо, болзоондоо гээд хаана ч зүүж болох линз хэмээх жижиг зүйл нь  нүдний шилийг бүрэн орлох хэрэглээ болоод байна. Тохирсон линзээ сонгохын тулд нүдний эмч, мэргэжсэн хараазүйчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Линзийг зүүх болон авахдаа маш нарийн ажиллагаатай харьцах хэрэгтэй. Хайнга бохир хандсанаас болж олон төрлийн үрэвсэл, нүдний өвчин үүсдэг. Мөн хүн төрөлхтөн өргөн хэрэглэх болсон учраас чанартай чанаргүй, үйлдвэрлэсэ...

Витаминуудын ач холбогдол, хэрэглээ, эх үүсвэр

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-22,17:43

Витаминуудын ач холбогдол, хэрэглээ, эх үүсвэр

Витамин гэж юу вэ?

В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна.В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой.Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар э...

Витамин хэрэглэх ямар ач тустай вэ?

бичсэн: Цэгээнчимэг , 2016-11-20,19:36
Витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералууд хангалттай орж байх ёстой.
Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад вит...